Бидний тухай


Нийтэлсэн: Admin. 2024-03-21


Card image cap

“Хүргэлт Ирлээ ЭмЭн” ХХК нь Технологид суурилсан хотын хүргэлт, ложистикийн цогц шийдлийг нэвтрүүлэх зорилготой байгуулагдсан компани юм.

Бид хотын түгжрэл, хүргэлтийн удаашрал, зардлын өсөлт зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд мопед, карго болон ухаалаг ложистикийн системийг хослуулсан үйлчилгээг хөгжүүлж байна.

Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан өөрийн цахим худалдааны (ecommerce) вэбсайтыг нээж, гуравдагч талын ecommerce системүүдтэй холбогдон захиалга болон хүргэлтийг автоматжуулах боломжийг бүрдүүлж байна.

Ингэснээр бизнес эрхлэгчид:

• онлайн дэлгүүрээ хялбар нээх
• захиалгаа нэг дор удирдах
• хүргэлтийг автоматаар шийдэх
• борлуулалтаа нэмэгдүүлэх

боломжтой болно.

Цаашид системийн хөгжүүлэлтийн хүрээнд:

• такси дуудлагын үйлчилгээ
• хоол хүргэлтийн үйлчилгээ
• дэлгүүрээс худалдан авалт хийлгэх үйлчилгээ

зэрэг нэмэлт боломжуудыг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байна.


Алсын хараа

Улаанбаатар хотын хүргэлтийн системийг шинэ түвшинд хүргэж, цахим худалдаа, ложистик, үйлчилгээний нэгдсэн экосистемийг бий болгон бүс нутгийн хэмжээнд өргөжин тэлэх.


Эрхэм зорилго

Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан ухаалаг, автоматжуулсан шийдлийг нэвтрүүлж, зардлыг бууруулсан, хурдыг нэмэгдүүлсэн, технологид суурилсан тогтвортой ложистикийн системийг бий болгох.